Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дундговийн зүүн хойд, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 06 сарын 10-ны 20 цагаас 06 сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.