УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт болон улс даяар эхэлсэн эрт илрүүлгийн шинжилгээний явцын талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүний асуултад хариулахдаа “Дэлхийн дахинд коронавирусийн халдварын тархалт буурч байгаа ч зарим бүс нутагт эсрэгээр нэмэгдэж байна. Гол давалгаалж байгаа хувилбар нь Омикроны дэд хувилбарууд тархаж байна. Олон услын эрдэмтдийн судалгааны үр дүн болон ДЭМБ-аас ирэх намар “Ковид-19”-ийн халдвар томуугийн дэгдэлтэй давхцан коронавирусийн мутацилагдсан хувилбар дэгдэх эрсдэлтэйг байнга сануулж байгаа. Тиймээс УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороонд энэ чиглэлийн мэдээллийг өгсөн. Бид бэлтгэл ажлын аль болох хангаж ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Манайд одоогоор Омикроны ВА.2 хувилбар илүү давамгайлж тархсан хэвээр байна гэлээ.
1 comment
Ковидын мэдээгээ аймаг аймагаар нь гаргахаа яагаад болчихвоо аялал зугаалга эхэлж бна тэр мэдээг харах шаардлага гарч бна шүү.