Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Уг хуулиар “виртуал хөрөнгө”-ийг аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ […]