Нийслэлд байгаа төрийн өмчийн 40 орчим сургуульд тойргийн бус хүүхдүүдийн 60-70 орчим хувь нь суралцдаг. Нийслэлийн төвийн авто замын ачааллын гол шалтгаан болдог. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 30 орчим хувьд тойргийн бус хүүхдүүд авдаг тогтолцоо өнөөдөр байгаа.
Ирэх 9 дүгээр сарын 1-нээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол хамтран сургах тойрогтоо сурч чадахгүй байгаа 57 байршил буюу нийслэлийн 17 цэцэрлэггүй хорооны асуудал байгаа юм. Бид ирэх хичээлийн жил эхлэхэд ямар ч байсан хамран сургах тойрог дээрээ цэцэрлэгт орж чадахгүй байгаа хүүхдүүд дээрээ түлхүү анхаарна.
Зарим хороод дээр 2900 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэй мөртлөө дөнгөж 400 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаад бусад нь цэцэрлэгт орж чаддаггүй. Ийм учраас тухайн төрийн өмчийн цэцэрлэггүй 57 байршил дээр хувийн хэвшилтэй хамтарч, хувьсах зардал болон хоолны зардлууд дээр хамтарч ажиллана.
Энэ бол зөвхөн энэ яригдаж байгаа 57 байршил дээр хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ шүү. Тэгэхгүй бол бүх хувийн цэцэрлэгтэй нийтээр нь хамтарч ажиллах юм шиг буруу ойлголт гарч магадгүй. Бид цэцэрлэг хүрэлцээтэй байршил дээр ийм бодлого явуулахгүй. Цэцэрлэгт орох сугалаа бол 2-3 насны хүүхдүүд дээр илүү их яригдаж байгаа учраас эхний ээлжинд энэ зорилтот бүлэгт анхаарал хандуулж ажиллана.