Гэр бүлийн тухай хуулийг би ингэж ойлгосон. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах нь битгий хэл ганхах нь бараг үгүй. Яг л үүнтэй адил “Гэр бүл бол улсын үндэс” гэдэг. Хэдийгээр гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг. Тиймдээ ч гэр бүл улсын үндэс гэдэг ухагдахууныг Үндсэн хуульдаа заасан улс орон ч олон. Харин Монгол Улсын хувьд хараахан “Гэр бүл”-ээ Үндсэн хуулиараа дархлан хамгаалаагүй. Харин одоо цаасан дээр байгаа хуулийг би харахдаа.
1. Та гэрлэлтээ батлуулаагүй бол тэр хүний хэдэн ч хүүхдийг гаргасан бай хамтран амьдрагч. Боломжтой болохоороо хуримаа хийнэ. Гэрлэлтээ батлуулна гэдэг. Боломжийг нь харсаар байтал 1-4 хүүхэдтэй болчихсон хүмүүс зөндөө байна. Хүүхдийн гэрчилгээг авахад заавал гэрлэлтийн баталгаа шаарддаг. Манайхан ямар нэгэн аргаар шалтаг тоочсоор байгаад л гэрчилгээг нь авчихдаг. Мэдээж энд эмэгтэйчүүд илүү анхаармаар…. үр хүүхдээ гаргах гэж л байгаа бол гэрлэлтээ батлуулж байгаарай гэж хэлмээр.
2. Хүн хэнтэй ч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж болно. Тэр бол хүний эрх.
Тэгэхээр энд гэрлэлтийн баталгаа нь ямарч үнэ цэнэгүй болж байгаан. Мэдээж гэрлэлт бол сайн дурын үндсэн дээр болж байгаа… сална уу байна уу тэр 2 хүний бас дурын асуудал.
3.Хүн хэдэн ч хүүхэдтэй байсан хаяад явж болно. Хэн ч тэр хүнийг үр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээх ёстой гэж албадах ёсгүй учир нь хүний эрх. Салсан л бол салсан бандан тас.
4. Эцэг хүний хариуцлага бол хүүхдийн тэтгэмж. Тэр нь ганц гуталч аваад өгөхөд хүрэхээргүй мөнгө. Зарим нь өгнө. Зарим нь өгөхгүй зугтана.
5. Хүн гэр бүлтэйг нь мэдсээр байж айл гэрийг үймүүлж болно. Энэ бас л хүний эрх.Явалдаж байгаад баригдлаа гэхэд ямарч хуульгүй болохоор тэд юунаас ч айхгүй, ичих ч үгүй. Ийм хүмүүсийг нууц амраг гэнэ. Ийм хүмүүсийн талаар яръя… Эхлээд яг нүдээр хараагүй бол хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй. Аль аль нь надад хамаагүй гээд. Аан харин нүдэн дээр баригдах юм бол ийм амьдрал байдаг ш дээ… гэнэ. Худал хэлэх, хулгай хийх хуультай болохоор хулгай хийсэн хүн гэмшдэг айдаг. Тэгвэл гэр бүл санаатай үймүүлж байгаа хүнд хуульгүй. Тийм болохоор гэмших нь битгий хэл загнадаг мөнгө нэхдэг. Надаас 100саяыг нэхэж байсан. Намайг гүтгэлээ гэж.
6. За мэдээж салахад үр хүүхдээ хэн нь авах уу. Хөрөнгөө яаж хуваах уу гэдэг асуудал гарна. Үүнд бага насны хүүхдийг бол ээжид нь үлдээнэ. 8аас дээш насны хүүхэдтэй бол өөрөөс нь санал асууна…
7. Мэдээж хөрөнгийн асуудал үүснэ. Дээр ярьж байсан ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААГҮЙ хамтран амьдрагч бол хөрөнгө хэний ч нэр дээр байж болно. Нэр дээрх хөрөнгөө л авна. Манай монголчуудын нэг нийтлэг ойлголт байдаг. Өрхийг тэргүүний нэр дээр хамаг хөрөнгө байх ёстой гэж… би ч гэсэн яг л тэгж боддог байсан. Гэрлэлтийн баталгаатай бол гэрлэснээс хойш үүссэн хөрөнгийг хүний тоонд нь хуваана. Тэгэхээр гэрлэлтийн баталгаа хөрөнгө хуваахад л үүрэг гүйцэтгэж байгаа биз. Бас нууц амрагийн тухай нэг юм бичье. Хөрөнгийн маргаан үүсэхэд энэ хүмүүс бас оролцдог “Чи ямар их нэхдэг юм бэ. Би өмнөх нөхрөөсөө юу өгснийг нь аваад салж байсан” гэж загнуулж байлаа… Өмнөх нөхөр биш хамтран амьдагчаасаа юу өгснийг аваад салсан хүүхэн…. ийм л юм байна гэж ойлгосон.
Эцэст нь хэлэхэд авах гээхийн ухаанаар хандаарай. Би өөрийнхөө ойлгосныг эмэгтэй хүнийхээ нүдээр харж бичсэн болно.
Эмэгтэйчүүд минь өрх битгий цуул
Үрээ айлд битгий үлдээгээрэй.
Дараа ганц бие ээжүүдийн тухай бичнэ.
Гэр бүлийн хуулиа чангата…