Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.
Махны дундаж үнэ
2022 оны дөрөвдүгээр сарын III долоо хоногт:
-Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12433 төгрөг,
-Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14820 төгрөгийн үнэ ханштай байна.
-Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 251 (1.7%) төгрөгөөр, үхрийн цул махны үнэ -285 (1.7%) төгрөгөөр тус тус өссөн байв.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 170 (1.3%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 109 (0.8%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2022 оны 04 дүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:
-“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1900 төгрөг,
1-р зэргийнх 1310-1600 төгрөг,
2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй
-Нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1600-1800 төгрөг,
1-р зэргийн гурил 1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1500-1800 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний захад талхыг хамгийн хямд буюу 1500 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2022 оны дөрөвдүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 2.4 хувиар өсч 3268 төгрөгөөр, монгол байцай 4.3 хувиар өсч 3309 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар