Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас /НГЗБА/ нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгах ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдөр IV дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан нийт 221 тоосгон гараашийг буулгахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 71 дүгээр байрны урд талд байрлах 51, Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны байрны урд талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 20 гараашийг буулгаж байна. Түүнчлэн,
-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн урд талд 24 гарааш,
-Арван долдугаар хорооны Ганьт хорооллын ард талд байрлах 30 гарааш,
-Орос арван дөрөвдүгээр сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун болон хойд талын 66 ширхэг зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулган, газрын зөрчил арилгах ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг мэдээллээ.
Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
1 comment
“Зөвшөөрөлгүй”, “Зөрчлийг арилгах” гээд худал үгээр халхавчилахаа больмоор юм…