Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах, Дулааны Станцын ачаалал нэмэгдэж, бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаагийн улмаас хаягдлын сангийн усны түвшин огцом нэмэгдэж, хаягдлын сан болон тунгаах сангийн далан сэтрэх, био мямбран цоорох эрсдэл үүсэх, ослын нөхцөл байдал үүссэний улмаас бага оврын цэвэрлэх байгууламжаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 17-20-ны өдрүүүдэд хаягдал усыг Туул голд нийлүүлсэн талаар Туул голын сав газрын захиргаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Хаягдал ус зөвшөөрөлгүй байгальд нийлүүлсэн зөрчлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр газар дээр нь шалгалт хийж, хаягдал ус хаяхыг зогсоож, дараах шаардлагыг тавьсан байна.
Стандартаас давсан агууламжтай хаягдал усыг байгальд нийлүүлж буй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцох болохыг анхаарууллаа.
Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.
Иймд холбогдох байгууллагуудад шаардлагыг хүргүүлж, иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг хангаж өгөхийг хүсжээ.