02-2-1280x790.jpeg

2022-03-12 19:26
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны аюулгүй байдлын алба буюу “ФСБ”-гийн гадаад тагнуулын албаны удирдлагуудыг гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Оросын тагнуулын шинжээч, эрэн сурвалжлах сэтгүүлч Андрей Солдатов “ФСБ”-гийн албаны эх сурвалжийг үндэслэн Путины тушаалаар гадаад тагнуулын албаны дарга, хурандаа генерал Сергей Беседа болон дэд дарга Анатолий Болюх нарыг гэрийн хорион оруулсан гэж мэдээлжээ. […]

02-26-1280x720.jpg

2022-03-12 17:29
Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук гуравдугаар сарын 12-нд хүн амыг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридоруудыг нэмж нээж байна хэмээн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрбээр, Запорожье мужийн Пологи хотоос Запорожье хүртэл, Гостомелээс Киев хүртэл, Козаровичиас Киев хүртэл, Микуличигаас Киев хүртэл шинэ хүмүүнлэгийн коридорууд нээгдэж байгааг зарлаж байна хэмээжээ. Мөн Киев мужийн Андреевка, Макаров, Бородянка суурингаас […]

01-27.jpg

2022-03-12 16:49
Украин дахь Америкийн биологийн лабораториуд юу хийж байсныг дэлхий нийт сонирхоно гэж Кремль үзэж байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ сарын 9-нд мэдэгдээд байгаа. Оросын арми Украины нутаг дэвсгэрээс бүхэл бүтэн цэргийн биологийн хөтөлбөрийн ул мөрийг илрүүлсэн тухай баримтыг Батлан ​​хамгаалах яам дэлгэсэн бөгөөд Украины эрх баригчид эдгээр мэдээллийг яаралтай устгахыг […]

18-1-1280x853.jpg

2022-03-12 15:55
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, […]

17-2.jpg

2022-03-12 15:21
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2022.03.12/ Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллаж байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлснээр Монгол Улсын экспорт нэмэгдэж, ДНБ нэмэгдэх гэх мэт олон давуу талууд бий болох боломжтой. Эдийн чөлөөт бүс төлөвлөлт нь: – Тээвэр, логистикийн бүс – Үйлдвэрлэлийн бүс – Худалдаа үйлчилгээний бүс – Аялал жуулчлалын бүс хэсгээс бүрдэх юм байна. […]

16-1.jpg

2022-03-12 15:17
“АЯЛАЛ ЖУУЧЛАЛ БА БҮРГЭДИЙН БАЯР” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг боллоо Монгол-Кувейтын байгаль хамгаалах төвд өнөөдөр /2022.03.12/ “Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна. Тус өдөрлөгт Баян-Өлгий аймаг, Төв аймгийн 11 бүргэдчин зорин оролцож байна. Мөн арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакир, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, УИХ-ын гишүүн […]

15-2.jpg

2022-03-12 15:01
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Изуми Накамицу Украины биологийн лабораториудыг шалгахын тулд Биологийн болон хорт зэвсгийн тухай конвенцийн (BTWC) 5, 6 дугаар зүйлийг ашиглах шаардлагатай хэмээн мэдэгджээ. BTWC-д Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPCW) зэрэг бие даасан байгууллагыг хянах олон талт баталгаажуулах механизм дутагдаж байгааг мөн онцолжээ. Хэдийгээр олон улсын […]

14-2.jpg

2022-03-12 14:47
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Европын түншүүдтэйгээ хамтран Украинд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг болон бусад зэвсгийг илгээх боломжийн талаар хэлэлцээ хийж байна гэж Америкийн The Washington Post сонин албаны хүмүүсийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Киев С-300 зенитийн пуужингийн системийг хүлээн авна гэж найдаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Пентагоны тэргүүн Ллойд Остин Украин […]

13-7-1280x893.jpg

2022-03-12 14:20
Португалийн цагдаа нар Оросын тэрбумтан Роман Абрамовичийн иргэншилтэй холбоотой хэргээр Порту хотод саатуулжээ. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр хуулийнхан Абрамовичийг Португалийн иргэн болохыг зөвшөөрсөн баримт бичиг гаргах хэрэгт оролцсон байж магадгүй хэмээн үзсэн байна. Өмнө нь Португалийн Хууль зүйн яам тэрбумтан Роман Абрамовичийн эсрэг Португалийн иргэншлийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудалд […]