АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Европын түншүүдтэйгээ хамтран Украинд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг болон бусад зэвсгийг илгээх боломжийн талаар хэлэлцээ хийж байна гэж Америкийн The Washington Post сонин албаны хүмүүсийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Киев С-300 зенитийн пуужингийн системийг хүлээн авна гэж найдаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Пентагоны тэргүүн Ллойд Остин Украин руу зэвсэг илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн Брюссель, Словак зэрэг холбоотон орнуудын төлөөлөгчтэй уулзах юм байна. Уг хэвлэлд бичсэнээр, Словак улс Украинчууд сайн мэддэг С-300 зенитийн пуужингийн системийн цогцолборуудтай аж.
Мбн тус сонин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр АНУ болон холбоотнууд Киев рүү ямар систем шилжүүлэх гэж байгаа талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэвч АНУ-ын зарим хууль тогтоогчид Польшийн сөнөөгч онгоцуудыг Украин руу явуулахаас татгалзаж байгаад Вашингтоныг шүүмжилсэн гэх мэдээг дамжуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Польшийн МИГ-29 онгоцуудыг Украин руу шилжүүлэхийг өөрийн биеэр хориглосон тухай The Wall Street Journal өмнө нь мэдээлж байсан билээ.