НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Изуми Накамицу Украины биологийн лабораториудыг шалгахын тулд Биологийн болон хорт зэвсгийн тухай конвенцийн (BTWC) 5, 6 дугаар зүйлийг ашиглах шаардлагатай хэмээн мэдэгджээ.
BTWC-д Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPCW) зэрэг бие даасан байгууллагыг хянах олон талт баталгаажуулах механизм дутагдаж байгааг мөн онцолжээ. Хэдийгээр олон улсын баталгаажуулалтын горим байхгүй ч BTWC нь конвенцид нэгдэн орсон улс орнууд хяналтын ажиллагаанд санаа зовж, сэжиглэх нөхцөл үүсвэл,
Конвенцийн 5-р зүйлд оролцогч улс орнууд хоорондоо зөвлөлдөх, 6-р зүйлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол гаргах заалт бий гэж Дэлхийн байгууллагын төлөөлөгч хэлжээ. Мөн тэрбээр, хэрвээ Аюулгүйн зөвлөл зөвшөөрвөл ирсэн гомдлын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно. Тиймээс асуудлыг шийдвэрлэхийн тулд конвенцид нэгдсэн гишүүн орнууд зөвлөлдөх, хамтран ажиллах боломжтой горимуудыг ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй хэмээн нэмж хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик өмнө нь Украинд химийн зэвсэг ашигласан нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно гэж мэдэгдсэн ч Дэлхийн байгууллагад энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байна.
Үүнээс өмнө ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины биологийн лабораторийн эх материалыг нийтэлсэн юм. Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагааны үеэр тус улсад хэрэгжиж буй цэргийн биологийн хөтөлбөрийн ул мөрийг цэвэрлэсэн болон АНУ-ын Тамгын газрын санхүүжүүлсэн баримтууд илэрсэн гэж тус газрын албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдэж байсан билээ.
Мөн тэрбээр Оросын арми Украины биологийн лабораторийн ажилтнуудаас 2-р сарын 24-нд тахал, боом, туляреми, холер болон бусад үхлийн аюултай өвчний үүсгэгчийг яаралтай устгасан тухай баримт бичгийг хүлээн авснаа мэдээлж байсан юм.
Эх сурвалж: GAZETA