Португалийн цагдаа нар Оросын тэрбумтан Роман Абрамовичийн иргэншилтэй холбоотой хэргээр Порту хотод саатуулжээ. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр хуулийнхан Абрамовичийг Португалийн иргэн болохыг зөвшөөрсөн баримт бичиг гаргах хэрэгт оролцсон байж магадгүй хэмээн үзсэн байна.
Өмнө нь Португалийн Хууль зүйн яам тэрбумтан Роман Абрамовичийн эсрэг Португалийн иргэншлийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудалд сэжиглэн хэрэг үүсгэсэн юм.
Абрамович Европын холбооны аль нэг улсын иргэншил авах гэж олон жил хөөцөлдсөний эцэст 2021 оны дөрөвдүгээр сард Дундад зууны үед Иберийн хойгоос хөөгдсөн сефард еврейчүүдийн үр удам хэмээн Португалийн иргэншил авсан юм.
Сефардик еврейчүүд Өмнөд Европ, Хойд Африкт амьдардаг байсан бөгөөд Португальд тэрбумтан Абрамовичийн овог Ашкенази гаралтай болох талаар мэдээлж байсан юм. Ашкенази еврейчүүд Дэлхийн 2-р дайнаас өмнө Хойд болон Зүүн Европт амьдардаг болсон байна.
Эх сурвалж: ГАЗЕТА