Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук гуравдугаар сарын 12-нд хүн амыг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридоруудыг нэмж нээж байна хэмээн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Тэрбээр, Запорожье мужийн Пологи хотоос Запорожье хүртэл, Гостомелээс Киев хүртэл, Козаровичиас Киев хүртэл, Микуличигаас Киев хүртэл шинэ хүмүүнлэгийн коридорууд нээгдэж байгааг зарлаж байна хэмээжээ.
Мөн Киев мужийн Андреевка, Макаров, Бородянка суурингаас Житомир руу, Сумы мужийн Тростянец, Лебедин, Конотоп, Большая Писаревка, Краснополье суурингаас Полтава руу нүүлгэн шилжүүлэлт хийгдэнэ гэдгийг хэлжээ.
Украины Ерөнхий сайдын орлогч энэ үеэр өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уриалга нийтэлж, 3-р сарын 10-нд Украины хэд хэдэн хотоос бараг 40 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна.