Украин дахь Америкийн биологийн лабораториуд юу хийж байсныг дэлхий нийт сонирхоно гэж Кремль үзэж байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ сарын 9-нд мэдэгдээд байгаа.
Оросын арми Украины нутаг дэвсгэрээс бүхэл бүтэн цэргийн биологийн хөтөлбөрийн ул мөрийг илрүүлсэн тухай баримтыг Батлан хамгаалах яам дэлгэсэн бөгөөд Украины эрх баригчид эдгээр мэдээллийг яаралтай устгахыг оролдож байгааг мөн дуулгаж байсан юм.
Америкийн биолабораториудын талаарх мэдээллийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд баталж, судалгааны үр дүн Оросуудын гарт орох вий гэдгээс эмээж байгаа мэдээлэл хэвлэлүүдээр мөн ил болсон байгаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэлгэсэн баримт бичгүүдээс үзвэл, хоёрдугаар сарын 24-нд буюу цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн өдөр Эрүүл мэндийн яам Украины нутаг дэвсгэрт “биологийн эмгэг төрүүлэгч бодис”-ыг яаралтай устгах тушаал гаргасан байжээ.
Мөн Львов хотод лептоспирозын үүсгэгч бодис бүхий 232, туляреми 30, бруцеллёз 10, тарваган тахлын нянтай 5 савыг устгажээ. Львов хотоос гадна Киев, Харьков, Полтава зэрэг хотуудад мөн онцгой аюултай омог, вирустай ажилладаг лабораториуд байдаг бөгөөд эдгээрт АНУ-ын иргэд ажилладаг. Түүгээр ч зогсохгүй цэргийн эмнэлгийн (түүний дотор вирус судлалын) төлөөлөгчид байдаг хэмээн Украины SBU-ийн ажилтан асан Василий Прозоров ярьжээ.
SBU-ийн ажилтан асан эдгээр лабораториудад хийсэн туршилтуудын үр дүн АНУ руу илгээгддэг бөгөөд Украины тал эдгээр лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй талаар ч ярьсан аж. Өмнө нь АНУ-ын бүтээсэн лабораториуд ямар бүтээн байгуулалтад оролцож болох талаар Украины телевиз хөндөж байсан боловч хэдхэн сарын дараа Владимир Зеленский уг сувгийг хаах шийдвэр гаргасан тохиолдол ч өнөөдөр эргэн яригдаж эхэлсэн байна.
Мөн Украины Дээд Радын депутат Ренат Кузьмин АНУ-ын Батлан хамгаалах яам эдгээр лабораториудад мөнгө зарцуулж, Украины нутаг дэвсгэрт бактериологийн зэвсэг бүтээх судалгааг хийж байсан асуудлыг хөндөж, 2020 оны есдүгээр сараас анх дэгдсэн коронавируст цар тахлын халдварыг дурдаад,
“Украин коронавирусын тархалтыг Европт тараасан эх үүсвэр мөн үү. Бид бол коронавирусыг Хятадын Ухань хотоос эхтэй, Уханиас Европ руу халдвар тархсан гэж ойлгож ирсэн. Гэвч Украин Италитай, Украин Испанитай илүү ойрхон байна. Эдгээр баримтыг Олон улсын мөрдөн шалгах байгууллагууд шалгах ёстой гэж үзэж байна хэмээн Дээд Радын депутат мэдэгджээ.
Эх сурвалж: Vesti