ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны аюулгүй байдлын алба буюу “ФСБ”-гийн гадаад тагнуулын албаны удирдлагуудыг гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл цацагдлаа.
Тодруулбал, Оросын тагнуулын шинжээч, эрэн сурвалжлах сэтгүүлч Андрей Солдатов “ФСБ”-гийн албаны эх сурвалжийг үндэслэн Путины тушаалаар гадаад тагнуулын албаны дарга, хурандаа генерал Сергей Беседа болон дэд дарга Анатолий Болюх нарыг гэрийн хорион оруулсан гэж мэдээлжээ.
Мөн тэрээр Владимир Путин тагнуулын байгууллагынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Украины цэргийн хүчний чадамжийг дутуу үнэлээд зогсохгүй, ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн даруйд Украины иргэд эрх баригчдаа эсэргүүцэн түлхэн унагахад бэлэн байна гэх дүгнэлт хийсэн явдалд буруутгаж байгаа аж.
Түүнчлэн “ФСБ”-гийн гадаад тагнуулын албаны удирдлагууд Украинд нууц ажиллагаа явуулахаар төсөвлөсөн хөрөнгийг шамшигдуулсан, Украины улс төрийн нөхцөл байдлын талаар зориуд худал, бүдүүлэг алдаатай мэдээлэл өгсөн гэж шүүмжилсэн гэсэн юм. Гэвч Кремлийн зүгээс одоогоор энэ асуудлаар ямар нэгэн албан ёсны тайлбар, байр суурь илэрхийлээгүй байна.
Украины Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Олексий Данилов өмнө нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Москва армийн 8 командлагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцсон гэж мэдээлж байв.
Шинжээчид “ФСБ”-гийн мэргэжилтнүүд Кремльд Украины цэргийн хүч чадамж багатай, ихэвчлэн неонацист бүлэглэлүүдийн дайчид эсэргүүцэн тулалдах болно. Тэд ОХУ-ын цэргийн довтолгоонд хурдан бууж өгнө гэх алдаатай мэдээлэл өгсөн гэж таамаглаж байгаа аж.
Учир нь бодит байдал дээр Украины эрх баригчид болон зэвсэгт хүч ард түмнийхээ хүчтэй дэмжлэгийг авч, бууж өгөх бус ОХУ-ын армийн эсрэг сөрөг давшилт эхлүүлж, олон тооны цэргийн техник, зэр зэвсэг, хангамжийн цувааг олзлоод байгаа билээ. Улмаар ОХУ-ын арми тагнуулын алдаатай мэдээллийн улмаас Украины томоохон хотуудад бүслэлт хийж, стратегийн байгууламжуудыг бөмбөгдөх зэрэг түрэмгий ажиллагаа хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй болсон гэжээ.
Эх сурвалж: The Times, CEPA, ӨДРИЙН СОНИН
5 comments
Путин орос орныг ч хорлолоо л доо.
Орос орон ялна.
Цөмийн зэвсэгтэй орон ялагдах уу ?? Шаагаарай
Шинжээчид “ФСБ”-гийн мэргэжилтнүүд Кремльд Украины цэргийн хүч чадамж багатай, ихэвчлэн неонацист бүлэглэлүүдийн дайчид эсэргүүцэн тулалдах болно. ИЙМ ЮМААР ДАЙН ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ. ИЙМ ҮНЭ ЦЭНЭГҮЙ МЭДЭЭЛЭЛ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ГЯХ ГЯХ ГЯХ
Фэйк явж байна, сэтгэл зүйн дайн,