Ирак дахь АНУ-ын Консулын газрын ойролцоо пуужин харважээ

2022-03-13 09:49
04

Иракийн хойд нутгийн Эрбил хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын ойролцоо хэд хэдэн пуужин унаж, хүчтэй дэлбэрэлт болжээ. Иракийн аюулгүй байдлын албаны эх сурвалж Иракийн Shafak News мэдээллийн порталд АНУ-ын консулын газар пуужингийн цохилтод өртсөн хэмээн мэдэгдсэн байна.

Пуужин Эрбил хотын Салах ад-Дин дахь АНУ-ын консулын газар болон Курдистан-24 телевизийн ойролцоо пуужин унасан. Дэлбэрэлтийн улмаас Курдистан 24 телевизийн барилгад материаллаг хохирол учирсан” гэж эх сурвалж мэдээлсэн бөгөөд Иракийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр уг ослын улмаас хэн ч амь үрэгдээгүй байна.

Эх сурвалж: RIA