Украины Аюулгүй байдлын албаны (СБУ) ангиуд хүмүүнлэгийн коридороор дамжин Орос руу нүүн шилжих хүсэлтэй хүмүүсийг ангуучилж эхэлжээ. Тэд орон нутгийн иргэдийн дунд шалгалт, нэгжлэг хийж эхэлсэн хэмээн ОХУ-ын Үндэсний Батлан хамгаалахын хяналтын төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцев мэдэгдэв.
Цэргийнхний мэдээлснээр, Оросын тал Орос руу нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй хүмүүсийн статистик мэдээлэл ил болж эхэлсний дараа Украины Аюулгүй байдлын алба “бүх хүмүүсийн утсанд ирсэн өдрийн дуудлагыг шалгах, сэжигтэй зүйл олж тогтоосон тохиолдолд баривчлах, нэгжлэг, байцаалт явуулах” даалгавар өгсөн байна.
Мөн тэрбээр, “Бид одоо бидэнтэй холбоо барих хүмүүс, манай зохицуулалтын төв байр болон ОХУ-ын бусад байгууллага, хэлтэстэй харилцахдаа өчүүхэн ч гэсэн сэжиг төрүүлж мэдэхээр хаяг, утсанд ирж байгаа дуудлага, мессежийг нэн даруй устгахыг зааварчлах шаардлагатай байна” хэмээн мэдэгджээ.
Мизинцев Украинаас Орос руу нүүлгэн шилжүүлэх иргэдийн ярианаас нэгийг иш татсан байна.
“Би бага насны хоёр хүүхэдтэй эгчийг минь аварч өгөөч гэж гуйж байна. Тэд Киевт байгаа. Киев-Чернобылийн хүмүүнлэгийн коридор маршрут аюулта, зэвсэгт этгээдүүд явуулахгүй байна. Эгчтэйгээ мессенжерээр чатлаж, хүмүүнлэгийн коридорын талаарх мэдээллийг хүргэж байсан ч Украйны тусгай алба харилцааг хаасан. Миний эгч Украины баруун тал руу, цаашлаад Польш руу явж, дүрвэгчийн статус авахыг хүсэхгүй байгаа тул туслаач” гэсэн захидал Хүмүүнлэгийн коридорыг зохицуулах төвд иржээ.
Эх сурвалж: INTERFAX