1465700684.jpeg
2022-02-10 17:07
Уг нь энэ банкны дуулиант хэргүүд бол МАН, АН эгнээгээ цэвэрлэх сайхан далим юм бгаан. Шинэ үеийн лидерүүд нь хууччуулаа зээл луйвартай нь цуг шүүрдээд хогийн саванд хаячих ганган боломж. Далиманд нь намдаа сахилга ёс зүйг өргөөд авна. Боломжийг ашигла @AmaraaDshzvg @Temuujin_Kh — БАТЫЙ (@batengineer) February 10, 2022

8ezrzn_273489611_324151783056840_3620687365693341336_n_x974-1280x949.jpg
2022-02-10 17:05
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ. Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хүрээнд өнгөрсөн […]

a86unr_FB_IMG_1644466690306-1024x489_x974.jpg
2022-02-10 16:49
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 50 метрийн далайн гахай төрлөөр мөнгө, 50 метрийн мэлхий сэлэлтээр хүрэл медалийг тус тус хүртсэн байна. Тэмцээн Польш улсын Глогув хотноо болж, 28 улсын баг тамирчин оролцсоныг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын […]

10-2-1280x720.jpg
2022-02-10 16:29
Ирак улс 1990-1991 онд Кувейтийг хууль бусаар цэрэглэн түрэмгийлж, эзлэн авсныхаа төлөөс болох 50 гаруй тэрбум ам.долларын хохирлыг барагдуулж дууслаа. НҮБ-ын Женев дэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Геннадий Гатилов НҮБ-ын Иракт нөхөн олговор олгох комиссын 16-р ээлжит бус чуулганд үг хэлэхдээ, “Нөхөн олговор авахаар нэхэмжилсэн талд төлөх төлбөрөө Багдад уйгагүй хүчин чармайлт гарган биелүүллээ. Олон улсын […]

e33c5ce2fa9e80e5.jpg
2022-02-10 16:26
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулж хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг анхааруулж албан тоот хүргүүлжээ. Уг албан тоотод “Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэгд тооцогддог. Засгийн газрын 2019 […]

09-3.jpg
2022-02-10 16:08
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын нийгмийн сүлжээ TRUTH Social нь ирэх 3-р сарын сүүлчээр нээлтээ хийхээр төлөвлөж буй байгаа бөгөөд энэ сардаа ашиглалтад ороход бэлэн болно гэж Fox Business мэдээлэв. Тус сувгийн мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээлснээр TRUTH Social-ын бета туршилт одоогоор үргэлжилж байна. АНУ-ын хэрэглэгчид 3-р сарын эцэс гэхэд уг програмыг татаж аваад данс үүсгэх […]

08-5.jpg
2022-02-10 16:04
АНУ-ын сенаторууд Украины рууг кибер халдлага хийсэн хэрэгт буруутган ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, үүний төлөө Москва хариуцлага хүлээх, мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр Киевт нэмэлт тусламж үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа талаар Politico мэдээлэв. Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Боб Менендес хэвлэлд өгсөн ярилцлагадаа кибер халдлагын эсрэг хориг арга хэмжээ авах нь “хэлцэгдэж […]

07-3.jpg
2022-02-10 15:48
Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгосон байна. 2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад […]

06-8.jpg
2022-02-10 15:44
Өнгөрсөн 2021 он болон 2022 онд үргэлжлээд Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 360 гаруй суманд малын гоц халдварт өвчин бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор 2021 оны тавдугаар сараас хойш Монгол Улсаас гарах махны экспорт бүрэн зогсоод байгаа. Монголын махны холбооноос махны экспортын талаарх цаг үеийн мэдээлэл тодруулахад “Манай улсад 10,000 гаруй тонн экспортод зориулж бэлдсэн мах складад […]

05-11.jpg
2022-02-10 15:39
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар (2022.02.09) хэлэлцлээ. Тус уулзалтад “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, дэд ерөнхийлөгч Д.Амгаланбат, “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Ё.Бадрал, “Монголын зочид буудлуудын холбоо”-ны тэргүүн С.Мөнхбат, МҮХАҮТ-ын дэргэдэх “Аялал жуулчлалын зөвлөл”-ийн […]