АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын нийгмийн сүлжээ TRUTH Social нь ирэх 3-р сарын сүүлчээр нээлтээ хийхээр төлөвлөж буй байгаа бөгөөд энэ сардаа ашиглалтад ороход бэлэн болно гэж Fox Business мэдээлэв.
Тус сувгийн мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээлснээр TRUTH Social-ын бета туршилт одоогоор үргэлжилж байна. АНУ-ын хэрэглэгчид 3-р сарын эцэс гэхэд уг програмыг татаж аваад данс үүсгэх боломжтой болно.
TRUTH Social нийгмийн сүлжээг Apple App Store дээр урьдчилан захиалах боломжтой болсон талаар мэдээнд өгүүлжээ. Трамп өмнө нь TRUTH Social нь “Бидний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг хамгаалахын тулд” технологийн аваргуудтай тэмцэнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-д болсон үймээний дараа Twitter, Facebook зэрэг олон нийтийн сүлжээ Трампын хаягийг хаасны дараа тэрбээр нийгмийн сүлжээний өөр нэг сувгийг нээх бодолтой байгаагаа зарлаж байв.