АНУ-ын сенаторууд Украины рууг кибер халдлага хийсэн хэрэгт буруутган ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, үүний төлөө Москва хариуцлага хүлээх, мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр Киевт нэмэлт тусламж үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа талаар Politico мэдээлэв.
Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Боб Менендес хэвлэлд өгсөн ярилцлагадаа кибер халдлагын эсрэг хориг арга хэмжээ авах нь “хэлцэгдэж буй асуудлын нэг” хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр, хууль тогтоогчид ОХУ-ын зүгээс Украинд руу хийсэн гэх хакерын үйл ажиллагааны эсрэг авах хориг арга хэмжээг хэлэлцэж байгаа ч хориг арга хэмжээ авахын тулд цахим халдлага нь Украинд хэр хэмжээний ноцтой хохирол учруулсан вэ гэдэг нь тодорхойгүй байна гэж тус хэвлэл онцолсон байна.
Сенатын Гадаад харилцааны Бүгд найрамдах намын гишүүн Роб Портман болон Ардчилсан намаас сонгогдсон сенатч Крис Мерфи нар хамтран Украинд кибер тусламж үзүүлэх, өргөн хүрээтэй хориг арга хэмжээ хэрэгжүүлэх санаачлагыг дэмжин ажиллаж байгаа аж.
Нэгдүгээр сарын 14-ний шөнө Украины Засгийн газрын цахим хуудас руу томоохон хэмжээний хакерын халдлага болсон бөгөөд БШУЯ, ГХЯ, ОБЕГ, ЗГХЭГ, Эрчим хүчний яамны вэб сайтууд ажиллаагүй юм. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ Украины эсрэг шинэ кибер халдлага үйлдвэл АНУ өөрийн гэсэн кибер ажиллагаа явуулах боломжтойг анхааруулж байсан билээ.