ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

2022-02-10 16:491min0
a86unr_FB_IMG_1644466690306-1024x489_x974

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр 50 метрийн далайн гахай төрлөөр мөнгө, 50 метрийн мэлхий сэлэлтээр хүрэл медалийг тус тус хүртсэн байна. Тэмцээн Польш улсын Глогув хотноо болж, 28 улсын баг тамирчин оролцсоныг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй