Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гуравдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний […]