Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гуравдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ-ын суурин зохицуулагч болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчид оролцоно.
Энэ үеэр энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн үүрэг гүйцэтгэлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Нийслэлийн Соёлын төв өргөөнд, эмэгтэй цэргийн алба хаагчдаас бүрдсэн ёслолын жагсаал, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтуудыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байгаа аж.
ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС