2022-02-10 13:501min00

Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг нь сэжиглэж шалгах үндэслэл мөн

02
Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байна уу гэдгийг сэжиглэж шалгах үндэслэл болно

Дэлхийн томоохон оффшор бүсүүдийн нэг Люксембург улсад бүртгэлтэй компаниудын насанд хүрээгүй эзэмшигчдийн тухай судалгааны мэдээллийг өчигдөр OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийн вэб сайт мэдээлсэн.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байна уу гэдгийг сэжиглэж шалгах үндэслэл болно. Энэ хэргийг холбогдох хэлтэс шалгаж байгаа эсэхийг тодруулаад эргэн мэдээлэл өгье” хэмээн АТГ-аас Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй