2022-02-26 12:40
АНУ-ын засаг захиргаа Украины хямралыг зохицуулахтай холбоотой арга хэмжээнд нэмж 6.4 тэрбум доллар олгохыг Конгрессоос хүссэн гэж АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ. Энэ онд АНУ Украинд аюулгүй байдлын тусламж болгон 650 сая ам.доллар, хүмүүнлэгийн тусламж болгон 52 сая ам.долларыг зориулахаар төсөвлөсөн байсан юм.









