Соёлын сайд Ч.Номин Чингис хаан одонт, МУСГЗ, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөллүүдтэй уулзжээ. Уулзалтаар зохиолч, шүүмжлэгч, орчуулагчид сүүлийн гучин жилийн хугацаанд утга зохиолын салбар үндсэндээ орхигдож гээгдсэн тул олон асуудал үүссэн гэлээ.
Хэдий олон асуудал байгаа ч Монголын утга зохиолын салбарт төрөөс баримтлах бодлого байх ёстой хэмээн үзэж, талуудын оролцоог хангасан ажлын хэсэг гаргахаар тогтсон байна. Цаашдаа утга зохиолын салбарын чиглэл бүрийн оролцоог ханган, баримт бичиг боловсруулах ажлаа түргэтгэхээр шийдвэрлэсэн байна.