07-28.jpg

2022-02-26 10:14
100 айлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Харин үлдсэн 41 хувь нь тус худалдааг түшиглэн дагалдах үйл ажиллагаа эрхэлдэг байна.

belugaxl-in-flight.jpg

2022-02-26 10:10
Дэлхийн агаарын бохирдлын 2 хувийг агаарын тээврийн салбар бүрдүүлдэг. Тиймээс нисэх онгоц үйлдвэрлэгчид цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй онгоц бүтээх ажилдаа ханцуй шамлан ороод байна. Тухайлбал, Франкфуртын хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг Европын онгоц үйлдвэрлэгч аварга компани болох Airbus нь 2026 онд устөрөгчийн хөдөлгүүрт онгоцныхоо туршилтын нислэгийг эхлүүлж, 2035 онд иргэний агаарын тээвэрт нэвтрүүлэхээ мэдэгдлээ. Устөрөгчийн хөдөлгүүртэй […]

04-48.jpg

2022-02-26 10:06
Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдсэн бөгөөд 2022 оны 02 […]

03-52-1280x954.jpg

2022-02-26 09:53
ОХУ-ын зарим хотод болж буй албан ёсны бус жагсаал, цуглааныг манай зарим иргэн сонирхож зураг авах, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тохиолдол гарч байна. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаанд оролцох нь хувь хүний эрх чөлөө хэдий ч оршин суугаа орныхоо нийгмийн уур амьсгал, хуулийн зохицуулалт зэргийг харгалзаж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа […]

0-3.jpg

2022-02-26 09:48
2020 оны зургаадугаар сард Япон Улс болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нэг тэрбум иений буцалтгүй тусламжийн солилцох ноот бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд 1 тэрбум иенийн дүн бүхий буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн машин, эмнэлгийн ор, рентгений тоног төхөөрөмж, хэт авианы скайнер зэргийг Монгол, Японы эмнэлэгт […]

f08d59fc7007fca9199c3cf1b40553b9_1641814072_extra_large-1280x720.jpg

2022-02-26 09:45
Украины парламент, Засгийн газар, Гадаад Хэргийн Яамны вэб сайтууд халдлагад өртөж хаалттай болсон хэмээн Украины Цахим шинэчлэлтийн яамны тэргүүн Михайло Федоров өөрийн телеграмаараа дамжуулан мэдэгджээ. Мөн орон нутгийн цагаар 16:00 цагийн үед банкнууд мөн халдлагад өртсөн байна. Гэхдээ аль банк руу дайрсан хэдий хэмжээний хохирол учруулсан талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Энэхүү DDoS халдлага гэдэг нь […]

01-54-1280x853.jpg

2022-02-26 09:39
Олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллээс сатааруулахгүйн тулд Твиттер компани Орос, Украины хэрэглэгчдэд хүрдэг сурталчилгааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ тухай РИА Новости тус компанийн мэдэгдэлд үндэслэн мэдээлжээ. Мөн Украйн болон ОХУ-ын твиттер ашиглагчдад хүрэх доромжилсон контентын тархалтыг бууруулахын тулд зарим жиргээг түдгэлзүүлж, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах оролдлогыг илрүүлж, таслан зогсоохоо амласан байна.