Украины парламент, Засгийн газар, Гадаад Хэргийн Яамны вэб сайтууд халдлагад өртөж хаалттай болсон хэмээн Украины Цахим шинэчлэлтийн яамны тэргүүн Михайло Федоров өөрийн телеграмаараа дамжуулан мэдэгджээ.
Мөн орон нутгийн цагаар 16:00 цагийн үед банкнууд мөн халдлагад өртсөн байна. Гэхдээ аль банк руу дайрсан хэдий хэмжээний хохирол учруулсан талаар албан ёсоор мэдээлээгүй байна.
Энэхүү DDoS халдлага гэдэг нь хакер нь хохирогчийн сүлжээг болон серверийг хэт ихээр ачааллуулж бусад хүмүүс нэвтрэх боломжгүй болгодог байна. Украины Кибер Цагдаагийн Газраас иргэдэд “АТМ ажиллахгүй” гэсэн мессеж очсон ч АТМ-үүдийн үйл ажиллагаанд үнэхээр нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна гэв.