2020 оны зургаадугаар сард Япон Улс болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нэг тэрбум иений буцалтгүй тусламжийн солилцох ноот бичигт гарын үсэг зурсан билээ.
Халдварт өвчинтэй удаан хугацаанд тэмцэж буй Монголын холбогдох бүх хүмүүст гүн хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлье
Элчин сайд Х.Кобаяши “Япон Улсын буцалтгүй тусламжаар баригдсан уг эмнэлэг нь бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний гол тулгуур нь болж байгаад баяртай байна.
Япон Улсын Засгийн газрын зүгээс, Монгол Улсад КОВИД-19 халдварын тархалт эхэлснээс хойш эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 2 сая 350 мянга орчим Pfizer вакциныг санхүүжүүлсэн. Энэхүү вакцины дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй дархлаа сэргээх 3, 4 дэх тун мөн 12-оос дээш насны хүүхдийг вакцинжуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна.
Хоёрдугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсанд баяртай байна. Гэсэн хэдий ч, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн, КОВИД-19-ийн цар тахлын хор уршиг одоо ч үргэлжилсээр байна.
Цаашид Монгол Улсын эрүүл мэндийн салбар нь Монголын ард түмний эрүүл мэнд, амь насыг КОВИД-19-өөс хамгаалах чухал үүргээ гүйцэтгэж явна. Өнөөдөр хүлээлгэн өгч буй эмнэлгийн тоног төхөөрөмж, өмнө нь олгосон тусламжуудын нэгэн адил Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээнд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний тэргүүн эгнээнд энэ халдварт өвчинтэй удаан хугацаанд тэмцэж буй Монголын холбогдох бүх хүмүүст гүн хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлье.
Япон Улс болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагаа Монголын ард түмэнд аюулгүй, амгалан тайван байдлыг авчирна хэмээн найдаж байна” хэмээлээ.
Уг арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, АШУҮИС-ийн захирал Н. Хүрэлбаатар нар оролцов.