Олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллээс сатааруулахгүйн тулд Твиттер компани Орос, Украины хэрэглэгчдэд хүрдэг сурталчилгааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ тухай РИА Новости тус компанийн мэдэгдэлд үндэслэн мэдээлжээ.
Мөн Украйн болон ОХУ-ын твиттер ашиглагчдад хүрэх доромжилсон контентын тархалтыг бууруулахын тулд зарим жиргээг түдгэлзүүлж, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах оролдлогыг илрүүлж, таслан зогсоохоо амласан байна.