2022-02-25 22:231min00

Орос Украинтай хэлэлцээ хийх төлөөлөгчөө Беларусийн нийслэл Минск хот руу илгээхэд бэлэн гэж мэдэгдлээ

_123208104_tass_50797508
ОХУ Украинтай хэлэлцээ хийх төлөөлөгчөө Беларусийн нийслэл Минск хот руу илгээхэд бэлэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан дахин хэлмээр байна. Украин даяар дайн тулаан өрнөж байна. Хүний ​​амь нас хохирох явдлыг таслан зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая” гэсэн юм. Гэхдээ Орос хэлэлцээ хийхийн тулд эхлээд Украин зэвсгээ буулгах ёстой гэх шаардлагыг тавиад байгаа аж.