Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдсэн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10.9.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл хийх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавих шаардлагыг тодорхойлох, аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох болон мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журмуудын төслийг тус тус боловсрууллаа. Дээр дурдсан журмын төслүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудсанд байршуулаад байна. Иймд, та бүхэн доорхи журмын төслүүдтэй танилцаж холбогдох саналаа 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор http://www.frc.mn/d/s/13 холбоосоор ирүүлж, хамтран ажиллахыг хүсч байна.
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО