Дэлхийн агаарын бохирдлын 2 хувийг агаарын тээврийн салбар бүрдүүлдэг. Тиймээс нисэх онгоц үйлдвэрлэгчид цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй онгоц бүтээх ажилдаа ханцуй шамлан ороод байна.
Тухайлбал, Франкфуртын хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг Европын онгоц үйлдвэрлэгч аварга компани болох Airbus нь 2026 онд устөрөгчийн хөдөлгүүрт онгоцныхоо туршилтын нислэгийг эхлүүлж, 2035 онд иргэний агаарын тээвэрт нэвтрүүлэхээ мэдэгдлээ.
Устөрөгчийн хөдөлгүүртэй нисэх онгоцыг бүтээхэд учирч буй хамгийн том асуудал нь устөрөгчийн түлшийг хадгалах нэмэлт сав болон бусад тоног төхөөрөмж нь онгоцны жинг нэмж зорчигчдын тоог бууруулах эрсдэлтэй байгаа юм. Гэхдээ дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор өчигдөр тус компанийн хувьцааны ханш 4.96 хувиар өссөн байна.