2022-02-26 11:001min00

ОХУ Украин руу довтолсноор европт эрчим хүчний үнэ өслөө

a1b4ef___x974

Европын холбоо нь дэлхийн байгалийн хийн хамгийн том импортлогч юм. Тус холбооны Эрчим Хүчний Ерөнхий газар“Бид ОХУ-аас нийт хэрэглээнийхээ 41 хувийг авдаг нь байдлыг улам тогтворгүй болгож байна” хэмээн мэдээлжээ.

ОХУ Украин руу довтолсноор эрчим хүчний үнэ өссөн бөгөөд 2014 оноос хойш анх удаа олон улсын Брентийн түүхий нефтийн ханш 100 ам.долларыг давжээ. Байгалийн хийн үнэ эхний дайралтын дараа 6.5 хувиар өсөж, пүрэв гаригийн үд дунд гэхэд дахин 2 хувиар нэмж өсөв.

Лхагва гаригт Вашингтон Постод “Европын Холбоо нь ОХУ-аас эрчим хүчний хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэх төлөвлөгөө боловсруулж байна” гэж мэдээлжээ. Тус төлөвлөгөөг ирэх долоо хоногт Европын Холбооноос зарлах юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй