Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Туркийн Истанбул хотод болж байна.
Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн 62 кг-ын жинд Истанбулын дэвжээнд түрүүлж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисийн Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 оноогоор цэвэр цэвэр ялжээ.