Zegze.jpg

2022-01-20 11:50
Ярилцсан Л.ДӨЛГӨӨН Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 14.252 гэр бүл гэрлэлтээ батлуулж, 3.316 гэр бүл хуулиар гэрлэлтээ цуцлуулжээ. 3.5 сая орчим хүн амтай улсын хувьд гэр бүл салалт өндөрт тооцогдож байна. Тиймээс гэр бүл салалтад түлхүү нөлөөлдөг хосын харилцааны талаар Германы Берлин хотод амьдардаг хосын харилцааны сэтгэл засалч П.Нямцэцэгтэй бид онлайн ярилцлага хийснээ хүргэж байна. […]

цагаан-идээ-тэмүүлэн-4-810x500.jpg

2022-01-20 11:50
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарал үүсэл тодорхойгүй, ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөж байна. МХЕГ-ын улсын ахлах байцаагч Е.Цэндсүрэн “Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын ажлын байранд үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ, баталгаатай, зориулалтын савлагаа боодолтой хэвийн боовыг худалдан авахыг зөвлөж байна. MNS 0461:1981 стандартад  зааснаар хэвийн боовыг 75 хэмийн […]

Н.Учрал-1024x667.jpg

2022-01-20 11:45
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Инновац, цахим бодлогын байнгын хороо нийт найман удаа хуралдаж чуулганы нэгдсэн хуралдаанд 5 хуулийг бэлдэж батлуулсан. Ингэснээр төрийн цахим шинэчлэлтийн эрх зүйн орчныг нээж өгсөн. lawmaker, Lawforum зэрэг бие даасан платформыг байгуулсан. Нийтийн […]

2vqoaNznnWa1B1qAqTw9PxhIdZMZKTKilDGggnlUwf1JRbB8uH097-time_mn.jpg

2022-01-20 11:38
Коронавирусийн Омикроны хувилбарын өвчлөл шинж тэмдэг ихтэй ч хатгаа болохгүй тул гэртээ тусгаарлагдан томуугийн эсрэг эмчилгээ хийхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Тус хувилбарын үед халуурвал халуун буулгах эм хэрэглэнэ, ханиалгавал ханиалгын эсрэг эмээ ууна, халуун хоолоо идээд гэртээ томуугийн эсрэг эмчилгээ хийнэ. Учир нь Омикрон хувилбар нь эсэд нэвтрэх […]

8db8a0e6ab78bae9682d922efcffb384_x3-1-1.jpg

2022-01-20 11:14
Цэргийн насны иргэдийн бүртгэл маргааш буюу энэ сарын  21-ний өдөр дуусах юм. Өнөөдрийн байдлаар 89,007 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна. Энэ жилийн хувьд цэргийн бүртгэлийг нийслэлийн үйлчилгээний цэгүүд, оршин суугаа газрын хороо болон цахимаар хийлгэх боломжтой болсон. Цэргийн бүртгэлд 18-50 нас хүртэлх иргэд хамрагдах үүрэгтэй. Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар: Дээд офицер […]

84301bd0b6588b42adb5b318d60a55f4-1024x640.jpeg

2022-01-20 11:04
Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана. Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан […]

АТГ-e1535348001157.jpg

2022-01-20 10:54
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 37 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, […]

new_8bbbded1382fddf42ad30c4cca656d99a9daf7ac-1024x683.jpg

2022-01-20 10:50
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од: Мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигын гэмт хэрэгтэй дор бүрнээ тэмцэж байгаа боловч энэ нь авлигын гэмт хэргийг бууруулахад хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байна. Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал юм. Учир нь албан тушаалын байдлаа урвуулан […]

darhanii-zam-750x375-2-580x365.jpg

2022-01-20 10:35
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж […]

http___com.ft_.imagepublish.upp-prod-eu.s3.amazonaws.jpg

2022-01-20 10:30
 МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас КОВИД-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ. Тус мэдээлэлд “БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө. Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20-н буюу өнөөдрөөс хэрэгжиж […]