0241212edd23c8f9a6f44d4456ffb0d5c329459b-1024x597.jpg

2022-01-06 12:56
Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Монголын театрын музей, Монголын үндэсний музей амралтын өдрүүдэд ажиллаж байгаа аж. 16 хүртэлх насны хүүхэд музейн үзмэрийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Харин тасалбараа shoppy.mn/t/tickets хуудсаар онлайнаар захиалж, очих цагаа хэлснээр музейн тайлбарлагч, хөтчөө урьдчилан захиалах боломжтой юм байна. Чойжин ламын сүм музейн тасалбар 8,000 төгрөг Богд хааны […]

esan_santa_black-1024x476.png

2022-01-06 12:52
Үндэсний цахим номын сан ESAN үйл ажиллагаа улам өргөжүүлэн, хүрээгээ тэлсээр байна. Хамтарч ажиллах зохиогчийн тоо өсөн нэмэгдсээр өдгөө 7,358 зохиогчийн 29,309 бүтээлийг байршуулжээ. Эдгээрийг хуудсаар нь авч үзвэл 517,500 болох аж. Байршуулсан бүтээл нь цахимаар борлуулагдах, эшлэл авах бүрийд орлого ордог нь тухайн зохиогчдод бодит үр өгөөжөө өгсөн ажил болсон юм. Цаашид ESAN төслийн инженерүүд хиймэл оюун ухаанд суурилсан хөгжүүлэлт хийж, […]

05-29.jpg

2022-01-06 12:46
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 570 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч уг мэдээлэл алдаатай байсан тухай ЭМЯ-наас мэдэгдэж, шинээр 795 тохиолдол бүртгэгдсэн тухай залруулан мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 776 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварыг задалж танилцуулбал: 564 нь Улаанбаатар хотод, 212 нь орон […]

289262-06012022-1641443027-1220072533-1.jpg

2022-01-06 12:41
Коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өгч байна. Тэрбээр , Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байна. Шинэ оноос өмнө өдөрт 200 хүртэл тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 2-3 өдөрт 400-500 болж  хоёр дахин нэмэгдлээ. Энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд 350 ор шинээр дэлгэлээ. Өдөрт 40-50 […]

06012022-1641437801-98043122-4.jpg

2022-01-06 12:39
ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форумын үеэр Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа Мэдээлэл технологийн газрын хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу мэдээлэл өглөө. Тэрээр “Төрийн худалдан авах ажиллагааны газар нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг шалгаруулдаг. Тендер шалгаруулах үйл ажиллагааны Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ТББ, иргэдийн төлөөллийг оруулдаг. […]

271390732_4561289877300934_870702325941193146_n-1024x617.jpg

2022-01-06 12:37
Цар тахлын үед харь улсад гацсан иргэд эх орондоо ирэхийн тулд туулж өнгөрүүлсэн түүхийг өгүүлэх “Эх орондоо л очихсон” баримтат кино өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү киног Зөвийг шүгэлдэгч ТББ-ын санаачилгаар “Zoljargal and Son” продакшн бүтээсэн юм. Кино дөрвөн сар гаруйн хугацаанд бүтсэн бөгөөд цар тахлын эсрэг хэрэгжүүлж байсан шат, шатны байгууллагын тушаал шийдвэрүүд нь гадаад […]

271497550_4765864653492689_5084067593950938473_n-1024x768.jpg

2022-01-06 12:32
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт өнгөрсөн шөнө гал гарсан. Уг мэдээллийн дагуу гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги дуудлагын дагуу очиход гал түймэр тархан дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч ажиллажээ. Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй […]

HunnuAir319-1024x931.jpg

2022-01-06 12:07
Казахстан улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Хүннү Эйр компани өнөөдрийн Улаанбаатар-Бишкек чиглэлийн нислэгээ хойшуулах шийдвэр гаргажээ. Учир нь Бишкек чиглэлийн нислэгийн агаарын зам Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг бөгөөд дамжин өнгөрөх баталгаажуулах зөвшөөрлийг Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагаас авдаг юм.  Казахстанд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан улсын байгууллагуудтай холбоо тогтоож чадахгүй байгаа тул нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор […]

06012022-1641440362-384517451-1.jpg

2022-01-06 12:04
ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Ковидын халдварт 19-өөс дээш насныхан илүү өртдөг бол томуугаар 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөж байна. Томуугаар бага насныхан, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан өртөх эрсдэл илүү өндөр байдаг. Тиймээс бид бага насны хүүхдэд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна. [fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=947070642898603″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]

62259964-0af2-4764-8f7e-ca363aea599c-1024x682.jpg

2022-01-06 12:02
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулж мэдээлэл өглөө. Тэрээр “Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн хувилбар мөрдөгдөж эхэлсэн. УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо гэмт хэргийн шинжтэй асуудлыг авч хэлэлцдэггүй. Ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ. Түүнээс хэтэрснийг холбогдох […]