ХӨСҮТ: Томуугийн дэгдэлт гарах эрсдэл өндөр байна
2022-01-06 12:04

ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
Ковидын халдварт 19-өөс дээш насныхан илүү өртдөг бол томуугаар 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөж байна. Томуугаар бага насныхан, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан өртөх эрсдэл илүү өндөр байдаг. Тиймээс бид бага насны хүүхдэд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.