Казахстан улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Хүннү Эйр компани өнөөдрийн Улаанбаатар-Бишкек чиглэлийн нислэгээ хойшуулах шийдвэр гаргажээ.
Учир нь Бишкек чиглэлийн нислэгийн агаарын зам Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг бөгөөд дамжин өнгөрөх баталгаажуулах зөвшөөрлийг Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагаас авдаг юм. Казахстанд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан улсын байгууллагуудтай холбоо тогтоож чадахгүй байгаа тул нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдүгээр сарын 06-ны өдрийн Бишкек чиглэлийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах болжээ.