Цар тахлын үед харь улсад гацсан иргэд эх орондоо ирэхийн тулд туулж өнгөрүүлсэн түүхийг өгүүлэх “Эх орондоо л очихсон” баримтат кино өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү киног Зөвийг шүгэлдэгч ТББ-ын санаачилгаар “Zoljargal and Son” продакшн бүтээсэн юм.
Кино дөрвөн сар гаруйн хугацаанд бүтсэн бөгөөд цар тахлын эсрэг хэрэгжүүлж байсан шат, шатны байгууллагын тушаал шийдвэрүүд нь гадаад улсад эмчилгээ хийлгэхээр очсон, сургууль төгссөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаад эх орондоо ирсэн иргэд болоод ар гэрт нь ямар нөлөө үзүүлж байсныг үзүүлжээ. Гэхдээ энэхүү баримтат киногоороо аливаа тушаал шийдвэр, хэн нэгнийг шүүмжлэх гээгүй бөгөөд иргэдийн туулж өнгөрүүлсэн бодит түүхийг харуулахыг зорьсон гэдгээ уран бүтээлчид нь тодотголоо.
Баримтат киног цаашид олон улсын наадмуудад өрсөлдөх тул олон нийтэд нээлттэйгээр үзүүоэх хугацаа хараахан болоогүй аж.