ЭМЯ-наас шинээр 795 тохиолдол бүртгэгдсэн тухай залруулан мэдээлэв

2022-01-06 12:46
05

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 570 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Гэвч уг мэдээлэл алдаатай байсан тухай ЭМЯ-наас мэдэгдэж, шинээр 795 тохиолдол бүртгэгдсэн тухай залруулан мэдээлэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 776 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал:

  • 564 нь Улаанбаатар хотод,
  • 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.