11-1-1024x512.jpg

2022-01-04 10:02
Украины “Нафтогаз” компанийн зүгээс Европын хийн зах зээлд Оросын “Газпром” компани ноёрхож байгаа тухай гомдлыг Европын Комисс хүлээн авчээ. Европ дахь хийн үнэ дээд амжилтаа эвдэж байгаагийн гол  шалтгаан нь “Газпром” болж байна гэж Украины тал үзсэн байна. Еврокомиссын төлөөлөгч Тим Макфи даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Интерфакс-Украин” агентлагийн асуултад хариулахдаа “Бид гомдол хүлээн […]

12-1-1024x512.jpg

2022-01-04 09:50
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 23-29-ний өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн 102 дугаарын утсанд угаартсан гэх нийт 20 дуудлага, мэдээлэл ирснээс нэг хүний амь эрсдэж, 56 иргэн хүнд хөнгөн байдлаар хохирч, эмнэлгийн анхан шатны тусламж авсан байна. Энэ талаар НЦУГ-ын Хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын газрын дарга, Цагдаагийн хурандаа В.Даваадорж “Угаартсан иргэдийн 32 нь хүүхэд байсан. Угаартсан нөхцөл байдлын […]

10-1-1024x512.jpg

2022-01-04 09:45
Энэ онд Төв аймгийн 24 сумын хэмжээнд, таван төрлийн зориулалтаар, 1525.311 га газрыг шинээр олгож, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Хамгийн их газрыг Алтанбулаг суманд өмчлүүлэх бол Баян, Баянхангай, Эрдэнэ сумдад газар олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Шинээр олгох газрын төлөвлөлтийг сумдаар танилцуулсныг зургаас харна уу.

09-1024x512.jpg

2022-01-04 09:33
Казахстанд нэгдүгээр сарын 1-нээс шингэрүүлсэн хий литр тутамдаа 60-аас 120 тенге болтлоо өссөн байна. Ням гаригт шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн Казахстаны олон хотод жагсаал, цуглаан өрнөж эхэлсэн бөгөөд ийм жагсаалын улмаас Алматы хотын тав талбайг хааж, цагдаагийн хамгаалалт гаргахад хүрчээ. Тарж байгаа видео бичлэгээс харахад Сатпаев, Назарбаев, Желтоксан гудамжны талбайд цагдаагийн хамгаалалт битүү гарсан […]

14-1-1024x555.jpg

2022-01-04 09:30
Орос Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал сүүлийн үед идэвхжсэн билээ. Аюулгүй байдал судлалын хүрээлэн уг асуудлаар хийсэн SWOT шинжилгээний дүнг танилцуулан хүргэж байна. СУЛ ТАЛ Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төлөвлөгөө ОХУ, БНХАУ-ын төрийн бодлогод тусгагдаагүй. ОХУ-ын Сибирь дэх байгалийн хийн нөөц, ордуудыг ашиглах, дамжуулах “Дорнын хийн хөтөлбөр” /Восточная […]

13-1-1024x555.jpg

2022-01-04 09:25
УОК-ын шийдвэрийн дагуу гадаадад улс орноос ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Шинэ он гарсаар нэгдүгээр сарын 2-ны байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн иргэдээс ирсэн 600 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажилласан […]


2022-01-04 09:22
Парламент телевизийн “Ярих өнцөг” нэвтрүүлэгт оролцсон Соёлын сайд Ч.Номин барууны орнуудыг “зэрлэг капиталитсууд” хэмээн мэдэгдсэн нь сошиал орчинд сэдэв болж байна. Ч.Номин: Барууны орнууд чинь зэрлэг капиталистууд. Өөртөө юу ашигтай байна тэнд орж ирнэ. Тэгэхээр бид хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгч, Монголд орж ирвэл ашигтай шүү гэдэг суурийг тавих байсан. Тиймээс миний хамгийн түрүүнд […]

08-1024x512.jpg

2022-01-04 09:07
Украины Ерөнхийлөгч Зеленскийн Петя нохойтой авахуулсан зураг цахим шүлжээнд ширүүн яриа өрнөхөд хүргэжээ. Владимир Зеленский биеийн тамирын зааланд хоёр нохойгоор хүрээлэгдсэн симулятор дээр сууж авахуулсан зургаа Instagram хуудсандаа нийтлэхдээ “Гамбелл зогсож байна, харин Петя унтаж байна, Нора эвшээж байна. Шинэ жилийн дараах анхны бэлтгэл иймэрхүү харагдаж байна. Бүгдэд өглөөний мэнд хүргэе!” хэмээн бичсэн байжээ. Украины удирдагчийг дагадаг […]

06-2-1024x512.jpg

2022-01-04 08:56
Талибан хөдөлгөөний Засгийн газрын Шадар сайд Мавлави Абдул Салам Ханафи даваа гаригт Афганистан, Оросын хөрөнгө оруулагчдын хамтарсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ тухай тус хөдөлгөөний албан ёсны төлөөлөгчийн орлогч Инамулла Самангани мэдэгдсэн байна. Энэ уулзалтаар газрын тос, байгалийн хийн боловсруулах үйлдвэр, цемент, хайлшийн үйлдвэр байгуулах хүчин чармайлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, цемент үйлдвэрлэх компани байгуулах талаар […]

05-3-1024x512.jpg

2022-01-04 08:50
Өнөөдөр (2022.01.04) Улаанбаатар хотод 165 суурин цэгт 166 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.