Парламент телевизийн “Ярих өнцөг” нэвтрүүлэгт оролцсон Соёлын сайд Ч.Номин барууны орнуудыг “зэрлэг капиталитсууд” хэмээн мэдэгдсэн нь сошиал орчинд сэдэв болж байна.
Ч.Номин: Барууны орнууд чинь зэрлэг капиталистууд. Өөртөө юу ашигтай байна тэнд орж ирнэ. Тэгэхээр бид хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгч, Монголд орж ирвэл ашигтай шүү гэдэг суурийг тавих байсан. Тиймээс миний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол Кино урлагийг дэмжих тухай хууль дээр маш түргэн ажилласан. Энэ хууль дээр тэр зэрлэг капиталистуудыг орж ирэхэд Монгол Улсыг сонирхолтой болгох заалтуудыг маш их оруулсан” хэмээн ярьсан юм.
Зэрлэг капитализм буюу Savage capitalism гэх үгийг Google-ээс хайж үзвэл хамгийн эхэнд гарч ирсэн тайлбарт “Хувийн эд баялагт хэт төвлөрч, нийгмийн санаа бодлыг завхруулж, гуйвуулдаг, иргэдийг төлөөлдөггүй, дуу хоолойг нь сонсдоггүй тогтолцоог зэрлэг капитализм гэнэ” гэж тодорхойлжээ.
1 comment
Iim ih avilgal, heel hahuul tsetseglesen gazar yu ch amlaad hurungu oruulagch orj irehgui ee, ted ali hediin uulnaas buuj irsen zerleg bhaa bolisoon.
Zerleg gedeg n iim yos surtahuungui,uls oronoo tonon deeremdej ,hudaldddag,mungunii tuluu yu ch hiihees butsahgui urvagch zonhilson Mongol shig niigemd hagartlaa bayajsan davhargiig heldeg bsan .