Украины Ерөнхийлөгч Зеленскийн Петя нохойтой авахуулсан зураг цахим шүлжээнд ширүүн яриа өрнөхөд хүргэжээ.
Владимир Зеленский биеийн тамирын зааланд хоёр нохойгоор хүрээлэгдсэн симулятор дээр сууж авахуулсан зургаа Instagram хуудсандаа нийтлэхдээ “Гамбелл зогсож байна, харин Петя унтаж байна, Нора эвшээж байна. Шинэ жилийн дараах анхны бэлтгэл иймэрхүү харагдаж байна. Бүгдэд өглөөний мэнд хүргэе!” хэмээн бичсэн байжээ.
Украины удирдагчийг дагадаг зарим хүн түүнийг нохойдоо яагаад Петя гэдэг нэр өгсөн болохыг гайхсан бол зарим нь үүнийг Ерөнхийлөгч асан Петр Порошенкод зориулсан нэр хэмээн таамаглажээ.
Түүний пост үүнээс ч илүү асуудал дагуулсан бөгөөд “Петя шоронд ороогүй нь харамсалтай”, “Петр Алексеевич, түүнд юу тохиолдсон бэ”, “Загалмайлсан эцэг__007” гэх мэт хошигнол, бухимдал олноороо бичигдсэн байна.
Арванхоёрдугаар сард Порошенко Турк, Польш улсад айлчлахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдэж байсан бол түүнийг Украинд эх орноосоо урвасан, терроризмыг санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Харин
Ерөнхийлөгч асан нэгдүгээр сарын дундуур эх орондоо эргэж ирээд буруутгасан бүхэнд хариулт өгнө хэмээн амлажээ.
Порошенкогийн хэлснээр Украинд түүнд 130 эрүүгийн хэрэг үүсгэсэн ч 40-ийг нь хаасан байна.