Казахстанд нэгдүгээр сарын 1-нээс шингэрүүлсэн хий литр тутамдаа 60-аас 120 тенге болтлоо өссөн байна. Ням гаригт шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн Казахстаны олон хотод жагсаал, цуглаан өрнөж эхэлсэн бөгөөд ийм жагсаалын улмаас Алматы хотын тав талбайг хааж, цагдаагийн хамгаалалт гаргахад хүрчээ.
Тарж байгаа видео бичлэгээс харахад Сатпаев, Назарбаев, Желтоксан гудамжны талбайд цагдаагийн хамгаалалт битүү гарсан бөгөөд машин болон явган зорчигчийг нэвтрүүлэхгүй хоригложээ. Мөн гар утасны интернет энэ хэсэгт тасалдсан гэж гэрчүүд олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.
Үүнтэй төстэй жагсаал бүс нутаг даяар, тэр дундаа бүсийн төв Актау хотод болсон байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газартаа “Жанаозены нөхцөл байдлыг эдийн засгийн үндэслэл, үндэслэлийг харгалзан хууль эрх зүйн хүрээнд яаралтай авч үзэхийг” даалгажээ.
Даваа гаригт Казахстаны Засгийн газар төрийн тэргүүний нэрийн өмнөөс Мангистау мужийн нийгэм, эдийн засгийн байдлыг авч үзэх комисс байгуулснаа зарлаж, шингэрүүлсэн нефтийн хийн үнийг зохицуулах багц арга хэмжээг хэрэгжүүлэхээ амлав.
Мангистау муж дахь шатахуун түгээх станцуудын эзэд өөрсдийн санаачилгаар шатахууны үнийг литр тутамд 120-аас 85-90 тенге болгон бууруулах шийдвэр гаргасан бөгөөд Өрсөлдөөнийг хамгаалах, хөгжүүлэх агентлаг ШТС-уудыг үнэ тохиролцон нэмсэн хэргээр шалгаж эхэлжээ.