taz-1024x683.jpg

2022-01-04 12:07
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна. Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр таслан албан үүргээс […]

08-1-1024x555.jpg

2022-01-04 11:44
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг тогтоолоор Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар Монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн […]

07-2-1024x555.jpg

2022-01-04 11:34
ЭМЯ сүүлийн 24 цагт 488 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас хоёр хүн эндэж нийт нас барсан иргэдийн 1,987-д хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 360 нь нийслэлд, 100 нь орон нутагт, харин 28 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ.  Улсын хэмжээнд 2179 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 3457  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

stargazing-astronomer-telescope.jpg

2022-01-04 11:32
Нэгдүгээр сарын 3-ны шинэ сар : Сар нь наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу нар, дэлхийн голд сар байрлах юм. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик , тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм. Нэгдүгээр […]

06-3-1024x555.jpg

2022-01-04 11:27
Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд үзэсгэлэнгийн танхимаа нээлээ. Weibo буюу Хятадын Твиттертэй дүйцэхүйц цахим хуудсандаа Тесла компани 12-р сарын 31-нд Шинжааны нийслэл Өрөмч хотод өөрийн үзэсгэлэнгийн танхимаа нээлээ. 2021 оны сүүлийн өдөр бид Шинжаанд уулзаж байна. 2022 онд Шинжаанд хамтдаа цахилгаан аялал хийцгээе” хэмээн бичжээ. Хятадад олон шүтэн бишрэгчтэй Тесла тус […]

05-4-1024x555.jpg

2022-01-04 11:18
АНУ-д сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд COVID-19 халдварын тохиолдол тогтмол нэмэгдэж, 400 мянга давсан гэж Associated Press (AP) эрүүл мэндийн байгууллагуудаас иш татан мэдээлэв. Нью Йорк хотод хүнд нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдвар өдөр бүр дунджаар 37 мянгаар нэмэгдэж, амралтын өдрүүдээс өмнөх 17 мянгаар бүртгэгдсэн байна. Америкийн нэр хүндтэй Майо […]

04-8-1024x555.jpg

2022-01-04 11:04
Нийслэлд 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороо байгуулах бүртгэл явагдаж байна. Нийслэлд 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороо байгуулах бүртгэл явагдаж байна. Үүнтэй холбогдуулан салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Тиймээс иргэд та бүхэн доорх холбоосоор […]

03-9-1024x555.jpg

2022-01-04 10:50
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн 2022 оны нэгдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн […]


2022-01-04 10:43
Жил бүр нэгдүгээр сард явагддаг цэргийн бүртгэлийг энэ жилээс “Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг e-Mongolia платформоор явуулах боломжтой болсон талаар өнөөдөр Батлан хамгаалахын яам, Нийслэлийн Цргийн штабаас мэдээллээ. Батлан хамгаалах яамны эх сурвалж “Цэргийн бүртгэлийг улс орон даяар цахимаар явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, өнөөдөр нээж байгаа юм. Ингэснээр өмнө нь биечлэн очиж бүртгүүлдэг […]

01-10-1024x555.jpg

2022-01-04 10:32
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Мөн Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон. Гэсэн хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см […]