Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд үзэсгэлэнгийн танхимаа нээлээ. Weibo буюу Хятадын Твиттертэй дүйцэхүйц цахим хуудсандаа Тесла компани 12-р сарын 31-нд Шинжааны нийслэл Өрөмч хотод өөрийн үзэсгэлэнгийн танхимаа нээлээ. 2021 оны сүүлийн өдөр бид Шинжаанд уулзаж байна. 2022 онд Шинжаанд хамтдаа цахилгаан аялал хийцгээе” хэмээн бичжээ.
Хятадад олон шүтэн бишрэгчтэй Тесла тус улсад бизнесээ эрчимтэй өргөжүүлж байна. Гэсэн хэдий ч тус компани Шинжаанд үзэсгэлэнгийн танхим нээснээр Америкийн бусад компаниуд, тэр дундаа Walmart Inc-ийн нэр хүндэд асуудал үүсэх эрсдэлтэ хэмээн The Wall Street Journal бичжээ.
Өмнө нь Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen AG (VW) компани үйлдвэрээ Өрөмчид үлдээх шийдвэр гаргасантай холбогдуулан хууль тогтоогчид болон барууны хүний эрхийг хамгаалагчдын шүүмжлэлд өртөж байсан юм. VW шийдвэрээ хамгаалах ёстой байсан тул тус компани нийлүүлэлтийн сүлжээнд албадан хөдөлмөрийн бүтээгдэхүүн байхгүй хэмээн мэдэгдэж байв.
Энэ оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг АНУ импортлохыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан. Учир нь АНУ-ын албаны хүмүүсийн үзэж байгаагаар тус бүс нутагт албадан хөдөлмөр эрхлэлт явагддаг хэмээн үзэж байгаа юм. Цагаан ордон мөн Уйгур болон бусад цөөнхүүдийг уусгах кампанит ажилд оролцсон хэд хэдэн компани, хувь хүмүүст хориг арга хэмжээ авчээ.
Өрөмч хотод үзэсгэлэнгийн танхим нээгдсэний дараа Теслагийн үзэсгэлэнг БНХАУ-ын 30 бүс нутаг, муж, Хонконг, Макао зэрэг орнуудын төлөөлөл зорин ирж оролцож байна.
Эх сурвалж: INTERFAX