ЭМЯ сүүлийн 24 цагт 488 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас хоёр хүн эндэж нийт нас барсан иргэдийн 1,987-д хүрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 360 нь нийслэлд, 100 нь орон нутагт, харин 28 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Улсын хэмжээнд 2179 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 3457 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.