Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны нэгдүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгасан байна.
Улмаар төрийн албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах аж.
Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм байна.
3 comments
Биокомбинатад сүүлийн жилүүдэд ямарч сонгон шалгаруулалтгүй, мэдлэг чадваргүй хүмүүс томилогдож очоод сайхан үйлдвэрийг үгүй хийж бна. Тэд нарыг чөлөөлж чсонгон шалгаруулалтаар томилох хэрэгтэй бна.
Хаа сайгүй
Сүхбаатар аймагт МАН-ынхан төрийн албанд баахан хүн “хүчиндэж” тавьсан. Тухайлбал мэргэжлийн хяналтын газрын даргаар О. Балжинням гэдэг эмэгтэйг тавьж. Энэ хүний албан тушаалын замналыг Сүхбаатар аймгийнхан мэднэ дээ. Очсон газар бүхэндээ хүний амьдралаар тоглосон л хүн байх юм.Урд 3 сум, аймгийн төвөөр ажиллахадаа олны талархал хүлээсэн газар нэг ч байхгүй байх юм. Дандаа нэр муутай! Ер нь заавал дарга болох гэж чичирч байдаг ямар ухаантай амьтан бэ! Эднийгээ одоо чөлөөлөөрөй. Тэгсэн цагт та бүхний бодлогыг дэмжинэ.