4-9.jpg

2021-12-13 11:34
Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-34” уралдааны “Гран при” шагналыг Гавьяат жүжигчин, дуучин Э.Анхбаярын дуулсан “Жаргал дүүрэн эх орон” дуу хүртжээ. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг нь Ц.Баярхүү зохиосон байна. “Морин хуур” уралдаан нь үндэсний хөг эгшиглэнт дууны уран бүтээлийн төрөл хэлбэр агуулгыг өргөжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, үндэсний дууны […]

17.jpg

2021-12-13 11:21
“e-Mongolia” төслийн баг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хэнтий аймагт ажиллаж, нутгийн захиргааны 9 байгууллагын 71 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia” системд нэгтгэгдлээ. Мөн энэ үеэр шийдвэрлэх албан хаагчдад нэг удаагийн системийн лабораторийн сургалт болон орон нутгийн системийн админы сургалт, төрийн үйлчилгээний операторын ажилтнуудад нэг удаагийн сургалт […]

7-11.jpg

2021-12-13 10:58
Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 51, аврах ажиллагааны хоёр буюу нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос хоёр иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Өнөөдрийн […]

154.jpg

2021-12-13 10:56
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос […]

14-6.jpg

2021-12-13 10:47
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд нийт есөн осол бүртгэгдэж, 16 хүн гэмтэн, нэг хүн амиа алдсан бол орон нутагт зургаан осол бүртгэгдэн, нэг хүн гэмтэж, найман хүн амь насаа алдсан байна. Орон нутагт амиа алдсан иргэдийн нэг […]

13-2.jpg

2021-12-13 10:43
АНУ өнгөрсөн аравдугаар сард тус улсад ирэх бүх агаарын тээврийн зорчигчдоос 72 цагийн дотор өгсөн  “COVID-19”-ын шинжилгээний сөрөг хариу, эсвэл халдвар аваад эдгэрсэн болохыг нотлох бичиг баримтыг шаардах журам баталсан. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден өнгөрөгч долоо хоногт “Омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын тээврийн зорчигчдын шинжилгээний хариуны хүчинтэй хугацааг нэг өдөр буюу 24 цаг болгон өөрчлөв. Энэ нь транзит нислэгээр АНУ руу […]

12-4.jpg

2021-12-13 10:28
Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ-наас  өгч байна. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байна. Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэж тайлбарллаа. Түүхий нүүрс түлж байгаа айлууд […]

11-2.jpg

2021-12-13 10:14
Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Бусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах саналыг баасан гарагт Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Өмнөд Солонгост амьдардаг 13 настай монгол охинтой холбоотой хэрэг болон тэнд амьдран суугаа монголчуудын асуудалд Элчин сайдын яам, консулын алба ажлаа хийж чаддаггүй гэх олон гомдол иржээ. Элчин сайдыг томилох, эгүүлэн […]

1-7.jpg

2021-12-13 10:08
Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсноор уг гэрээнд нэгдсэн 57 дахь орон болжээ. Энэ талаар Icanw  (“Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” олон улсын төрийн бус байгууллагуудын эвсэл) мэдээлэв. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг аравдугаар сард парламентын чуулганы үеэр “Энэхүү гэрээнд нэгдэх нь үндэсний аюулгүй […]

07-8.jpg

2021-12-13 09:39
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд болсон хурлын үеэр Америкийн цэргийг Украинд оруулах асуудал хэзээ ч хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй хэмээн мэдэгджээ. Цагаан ордон хэвлэлийн бага хурлыг YouTube-ээр дамжуулж байсан бөгөөд Оросууд Украинд  түрэмгийлсэн тохиолдолд Вашингтон үүнд бэлэн байгаа эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр ийн хариулжээ.